2018.01.17 , 2018.02.13 -нд 2 удаагийн ажлаар Тарвагатай нурууны БЦГ-ын хамгаалалтын захиргааны дарга , мэргэжилтэн , байгаль хамгаалагчид , идэвхитэн байгаль хамгаалагч болон нутгийн малчидтай  хамтран Архангай аймгийн Цахир сумын Хойд Тэрхийн Ямаат , Их-Уул сумын Дунд Цэцүүхийн Бэлчир эрээнд тус тус Биотехникийн арга хэмжээ авч нийт 300 кг хужир , 8 боодол өвсийг янгир , буга , согоо , бор гөрөөсөнд тавьж 2 ширхэг автомат камер байрлуулж бичлэг хийн Биосан программд баяжилт хийлээ.Эхний хужир тавих гэж ирэхэд буга согоо тухайн газар бага мөртэй байсан боловч 2 дахь удаагаа ирэхэд маш их орж хужрыг бүгдийг идэн ойр орчмын газрын цасыг  мөр , дагтараар дүүргэсэн байлаа. Энэ нь бидний хийсэн ажил үр дүнтэй , зэрлэг амьтадад хүйтний улиралд их хэрэгтэй ажил болсон нь камерын бичлэгээс тодорхой харагдаж байна.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now