2018 оны 03 сарын 06
ТНБЦГ-ЫН ШАТСАН ОЙД ОЙН ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ОЙН МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГА,
НӨХӨРЛӨЛҮҮДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ
2018.02.05 № Шумуултай
Хурлыг: Тус хамгаалалтын захиргааны мэдээллийн танхимд 1400 цагт эхлэв.
Хуралд: Комиссын дарга мэргэжилтэн Б.Нямжанцан, гишүүд: мэргэжилтэн П.Энхсайхан,байгаль хамгаалагч З.Цогтбаатар оролцов.
Бэлтгэл ажлын хүрээнд:Хамгаалалтын захиргааны даргын 2018 оны 01 сарын 29-ны өдрийн А/02 тоот тушаалаар томилогдсон ажлын хэсэг ойн цэвэрлэгээний огтлол хийх ойн мэргэжлийн байгууллага, нөхөрлөлүүдэд тавигдах шалгуур үзүүлэлт, ТНБЦГ-ын шатсан ойд цэвэрлэгээ хийх газрын нэрсийг хариуцсан байгаль хамгаалагчдаас авч хамгаалалтын захиргааны даргаар батлууллаа.
Тосонцэнгэл, Их-Уул, Тэлмэн сумдын Ойн мэргэжлийн байгууллага, нөхөрлөлүүдэд сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг утсаар болон хариуцсан байгаль хамгаалагчид, Их-Уул,Тосонцэнгэл сумдын радио узель, Тосонцэнгэл facebook хуудсанд зарыг байршуулах ажиллаа.
Тосонцэнгэл сумын узелээр 2018.01.31-ны өдрөөс 2018.02.03-ны өдрүүдэд зарлууллаа .Бусад өдрүүдэд ААН, Нөхөрлөлүүдийн материалыг хүлээн авч ажиллаа.
Сум дундын ойн ангийн ахлах мэргэжилтэн Б.Даваацэрэнтэй утсаар ярьж шаардлагатай лавлагааг авч ажиллаа.
Хэлэлцэх нь:Комиссын дарга Б.Нямжанцан сонгон шалгаруулалтыг дүгнэх 7 шалгуур үзүүлэлтийг танилцууллаа. Үүний дагуу сонгон шалгаруулалтанд ирсэн 18 мэргэжлийн байгууллага Тэлмэн сумын 1 нөхөрлөл, Архангай аймгийн Цахир сумын 1 нөхөрлөлийн материал ирсэнтэй танилцаж шалгуур үзүүлэлт бүрээр дүгнэлээ.
Сонссон нь: Б.Нямжанцан- Мэргэжлийн байгууллагууд нь тухайн шаарлагыг хангаж тэнцэж байгаа хэдий ч БОНБЕҮнэлгээ нь олон жил болсон БОХ болон Гамшгаас хамгаалах төлөвлөгөөндөө тодотгол хийж хамтран ажиллах шаардлага байна.
Мэргэжлийн байгууллага нь 2018 онд цэвэрлэгээний огтлолт буюу цэвэрлэгээ хийхдээ зөвхөн нэр заагдсан газраас сонгож хийх.
Хариуцсан байгаль хамгаалагчид тухай талбайгаас авч байгаа эсэхэд хяналт сайн тавих хяналтын хуудсыг мөрдүүлж хэвших шаардлагатай байна.
2018 онд талбай хүлээн авахдаа хамгаалалтын захиргаанаас мөрдөж батлагдсан шаардлагын дагуу цаг хугацаандаа хүлээн авах, ажлаа эхлэхэд нь мөрдүүлэх.
З.Цогтбаатар-Тэнцээгүй буюу эрх нь сунгагдаагүй мэргэжлийн байгууллага, нөхөрлөлүүдийг шаардлага хангасан нөхцөлд дахин сонгон шалгаруулалт явуулах боломж байгаа эсэхийг судлах нь зүйтэй байна.
П.Энхсайхан-Мэргэжлийн байгууллагууд нь дүрэм, журам, стандартыг хангаж ажиллах нь зүйтэй байна бүрдүүлсэн бичиг баримтаас харахад анхаармаар зүйлүүд байна. Иймээс зарим ААН-р цэвэрлэгээний ажил хийлгэх саналтай байна.
ШИЙДВЭРЛЭСЭН НЬ: 1. Сонгон шалгаруулалтын 7 үзүүлэлтийг хангаж ойд арчилгаа цэвэрлэгээний огтлолт болон цэвэрлэгээ хийх эрхийг доорхи нэр бүхий 16 мэргэжлийн байгууллагыг тэнцсэн гэж ажлын хэсгээс үзлээ.
Үүнд:
1. Сонин өндөр ХХК нь Их-Уул суманд үйл ажиллагаа явуулж байгаа
2. Ёл гранд ХХК нь Их-Уул суманд үйл ажиллагаа явуулж байгаа
3. Шинэ ойн цуурай ХХК Их-Уул суманд үйл ажиллагаа явуулж байгаа
4. Тундалай ХХК нь Их-Уул суманд үйл ажиллагаа явуулж байгаа
5. Хан хөвч ХХК нь Тосонцэнгэл суманд үйл ажиллагаа явуулж байгаа
6. Жанчив симбаа ХХК нь Тосонцэнгэл суманд үйл ажиллагаа явуулж байгаа
7. Их шар хөндий ХХК нь Тэлмэн суманд үйл ажиллагаа явуулж байгаа
8. Тэлмэн аяны жолоо ХХК нь Тэлмэн суманд үйл ажиллагаа явуулж байгаа
9. Эрдэнэ баян тэгш ХХК нь Тэлмэн суманд үйл ажиллагаа явуулж байгаа
10. Тэлмэн замбага ХХК нь Тэлмэн суманд үйл ажиллагаа явуулж байгаа
11. Товгорын нуруу ХХК нь Тосонцэнгэл суманд үйл ажиллагаа явуулж байгаа
12. Гал чацаргана ХХК нь Тосонцэнгэл суманд үйл ажиллагаа явуулж байгаа
13. Рашаантын цагаан гэрүүд ХХК нь Их уул суманд үйл ажиллагаа явуулж байгаа
14. Цагаан уулын хишиг ХХК нь Их-Уул суманд үйл ажиллагаа явуулж байгаа
15. Мөнх зандан ХХК нь Тэлмэн суманд үйл ажиллагаа явуулж байгаа
16. Бид заяа ХХК нь Тэлмэн суманд үйл ажиллагаа явуулж байгаа
Сонгон шалгаруулалтын шалгуурыг хангаагүй доорхи 2 мэргэжлийн байгууллагыг ажлын хэсэг сонгон шалгаруулалтаас хасах нь зүйтэй гэж үзлээ.
Үүнд:
1.Ойн их хишиг ХХК
2.Эх баян рашаант ХХК
2. Сонгон шалгаруулалтын 5 үзүүлэлтийг хангаж ойд цэвэрлэгээний хийх эрхийг доорхи нэр бүхий 2 нөхөрлөлийг тэнцсэн гэж ажлын хэсгээс үзлээ.
Үүнд:
1. Жаргалант нөхөрлөл Тэлмэн сумын Баян тэгш баг.
2. Баян хангай нөхөрлөл Архангай аймгийн Цахир сум.
2. Гэрээг богино хугацаад хийж талбай хүлээн авахдаа ажлын хэсэг томилох.
3. Шаардлага хангасан мэргэжлийн байгууллагын талбайг эрт тусгаарлалт хийж хуурайшилт эхлэхээс өмнө мод бэлтгэх, тээвэрлэх ажлыг дуусгах .
4. Тосонцэнгэл сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах
5. БОАЖСайдын 2017 оны 08 дугаар сарын 23-ны А/235 дугаар тушаалаар ТНБЦГ-ын шатсан ойд цэвэрлэгээ хийх эрх 300,000 га ойг цэвэрлэх талбай хангалттай байгаа учраас иргэд, ААНэгж, нөхөрлөлөөс цэвэрлэгээ хийх сонирхолтой боловч цас зудтай байгаа, тусгай зөвшөөрлийн эрх нь сунгагдаж ирээгүй шалтгаанаас тухайн сонгон шалгаруулалтанд оролцох боломжгүй байгаа тул хаврын хуурайшилтын дараа цэвэрлэгээний ажлын сонгон шалгаруулалтыг явуулах нь зүйтэй гэж тус үзлээ.
Хурлыг: 1600 цагт хааж дуусгав.
ТЭМДЭГЛЭЛ ХӨТӨЛСӨН П.ЭНХСАЙХАН
КОМИССЫН ДАРГА Б.НЯМЖАНЦАН
ГИШҮҮН З.ЦОГТБААТАР
ТНБЦГ-ЫН ЗӨВШӨӨРӨГДСӨН БҮСЭД ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ ОГТЛОЛТ, ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙХ
ОЙН МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГА, НӨХӨРЛӨЛИЙН НЭР ТАЛБАЙН ХЭМЖЭЭ
2018.02.14 Шумуултай
№ |
ААНэгжийн нэр |
Цэвэрлэгээний огтлолт хийх талбайн хэмжээ /га/ |
Цэвэрлэгээ хийх талбайн хэмжээ |
Газрын нэр |
1 |
Сонин өндөр ХХК |
7 |
|
|
2 |
Шинэ ойн цуурай ХХК |
7 |
|
|
3 |
Ёл гранд ХХК |
7 |
|
|
4 |
Тун далай ээж ХХК |
5 |
|
|
5 |
Хан хөвч ХХК |
5 |
|
|
6 |
Жанчив симбаа ХХК |
5 |
|
|
7 |
Их шар хөндий ХХК |
5 |
|
|
8 |
Тэлмэн аяны жолоо ХХК |
5 |
|
|
9 |
Эрдэнэ баян тэгш ХХК |
5 |
|
|
10 |
Тэлмэн замбага ХХК |
5 |
|
|
11 |
Товгорын нуруу ХХК |
4 |
|
|
12 |
Гал чацаргана ХХК |
4 |
|
|
13 |
Рашаантын цагаан гэрүүд ХХК |
4 |
|
|
14 |
Цагаан уулын хийшиг ХХК |
4 |
|
|
15 |
Мөнх зандан ХХК |
4 |
|
|
16 |
Бид заяа ХХК |
4 |
|
|
17 |
Жаргалант /нөхөрлөл/ |
|
5 |
|
18 |
Баян хангай /нөхөрлөл/ |
|
5 |
|
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ