2018.01.03, 2018.01.29, 2018.02.28-ны өдрүүдэд Тарвагатай нурууны БЦГ-ын хамгаалалтын захиргааны ажилчдын хурлыг зохион байгууллаа. Хурлаар 2018 оны хамгаалалтын захиргааны үйл ажиллагааны төлөвлөгөө, хийж хэрэгжүүлэх ажилууд, төрийн бодлого шийдвэр, орон нутгийн мэдээ мэдээллүүдийг танилцуулла. Мөн 2017 оны үр дүнгийн гэрээний дүнг танилцуулж, 2018 оны үр дүнгийг гэрээг 2018.01.15-ны тодор хийж батлуулах, хариуцсан хэсэгт өвөлжиж байгаа бүх айлын хүн ам, малын тоог гаргах, өвөлжөөний байршлыг солбилцол, бүсээр тогтоох, санал хүсэлт авах, ТХГН-ийн өргөтгөл, хамгаалалтын захиргааны үйл ажиллагаа бодлого шийдвэрийн талаар мэдээллийг иргэдэд өгөх, хариуцсан хэсэгт байгаа булгийн тоог гаргах, солбилцол тогтоох, батлагдсан хувиарын дагуу хяналт шалгалтын ажлыг тогтмол хийх, ажлын цагийг чанд мөрдөж ажиллах, сар бүрийн ажлын төлөвлөгөөг гаргаж түүний тайлан мэдээг тогтмол өгч байх, байгалийн төлөв байдлын болон мониторингийг судалгааг тогтмол хийж байх, ойн цэвэрлэгээ хийх газруудыг оновчтой сонгох, хариуцсан хэсэгт үйл ажиллагаа явуулж буй ойн мэргэжилийн байгууллагуудын үйл ажиллагаанд өдөр тутам хяналт тавьж байх, хяналтын хуудас бөглөх, орчны бүсийн сумдын засаг дарга нартай гэрээ байгуулах, бүх албан хаагчдын хувийн хэргийн бүрдлийг шинэчилэх зэрэг үүрэг даалгаварыг өглөө. 2018 оны албан хаагчдын амралтын хувиарыг гаргаж, зөрчлийн тухай хууль, зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, байгаль орчны салбар хуулиудыг судлах, эдгээр хуулиудаар 3-р сарын хурлаар шалгалт авахаар тогтлоо.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now