2022 оны 12 сарын 01
БОЯБХУАӨДЗТөслийн санхүүжилтээр Тарвагатайн нурууны БЦГ-ын орчны бүсийн Тосонцэнгэл сумын иргэдийн амжиргааг дээшлүүлэх, иргэдэд цэвэр эко хүнсээр үйлчлэх зорилгоор 300 м2 хэмжээтэй 4 улиралын хүлэмжийг барих ажлыг тендерт шалгарсан “Дугант бар” ХХК 06-09 дүгээр сарын хооронд зураг төслийн дагуу барьж /хүлэмж, худаг, ариун цэврийн байгууламж, хашаа/ашигалалтанд хүлээлгэн өгсөн. Одоогоор хүнсний нарийн ногооны тариалалтаа хийгээд байна. Тус хүлэмжийг “Тосон эко хүнс” хоршоо хариуцан ажиллаж байна. Цаашид худгийг ашиглан Тэрбум мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд тарьц суулгац ургуулах хүлэмж барихаар газрын асуудлыг шийдээд байна.
|
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ