Ажлын байрны зар

2023 оны 04 сарын 14

                        ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ,

 СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ СУЛ ОРОН ТООНЫ ЗАР

 

2023-04-14                                                                                                           Шумуултай

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4.2-т заасны дагуу төрийн бусад байгууллагаас болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны /Тарвагатайн нурууны Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа/  нэгж хооронд шилжин ажиллах хүсэлтэй, зарлагдсан албан тушаалын тусгай шаардлагыг хангаж байгаа албан хаагчид холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлнэ үү.

Тавигдах шаардлага:

  • Төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
  • Зарлаж буй албан тушаалтай адил төрөл, адил ангилалд ажилладаг байх;
  • Зарлагдсан сул орон тооны албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх;

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет (ТАЗ-ийн 2022 оны 600 дугаар тогтоолын 1-р хавсралтын дагуу) ;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (диплом), хэрэв гадаад орнуудын их дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг заавал хавсаргах;
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
  • Нийгмийн даатгалын дэвтэр (Хөдөлмөрийн дэвтэр) -ийн хуулбар, НДШ төлөлтийн цахим лавлагаа;
  • Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн бүх тушаал шийдвэрийн хуулбар;
  • Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн “Тангаргийн хуудас”-ны хуулбар;
  • Сүүлийн 3 жилийн (2020, 2021, 2022 он) төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, (төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ) ;
  • Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт (E-Mongolia-аас татаж авах) ;

Материал хүлээн авах:

Хугацаа:  2023.04.14-ний өдрөөс

Хүлээн авах цахим шуудан: amarbayar2017@gmail.com

Холбоо барих утас: 95117148  (зөвхөн ажлын цагаар)

 

 

 

 

Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах сул орон тооны жагсаалт

 

Байгууллага

Дотоод нэгж

Сул ажлын байрны нэр

Албан тушаалын ангилал, зэрэглэл

Орон тоо

Албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага

Боловсрол

Мэргэжил

Мэргэшил

Туршлага

1

Тарвагатайн нурууны  Байгалийн цогцолборт  газрын хамгаалалтын захиргаа

 

Хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн

Дэс түшмэл ТЗ-9

1

Бакалавр ба болон түүнээс дээш зэргийн боловсролтой

Эрх зүй/0421/

Хүрээлэн буй орчин /052/

Биологи /0511/

Ойн аж ахуй/0821/

-

-

 

 

Байгаль орчин, аялал жуулчлалын яам /Тарвагатайн нурууны Байгалийн                                                                                                      цогцолборт газрын хамгаалалтын захиргаа/

 

 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now